Улс төрийн манлайллын төлөөх өрсөлдөөн ба эдийн засаг аливаа ард түмэн ямарч нийгэмийн үед өөрийн гэсэн бодол үзэл санаатай байдаг.
Ардчилсан нийгэмд төлөөлөгчөөр дамжуулан үзэл бодлоо баталгаажуулах бүрэн бололцоотой гэж үздэг байна1. Ард түмний саналыг өөрт ашигтайгаар авах нь улс төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний илэрхийлэл юм.Ардчилал нь ардчилсан сонгуулиараа бусад өөр нийгэмээс ялгаатай байдаг.
Манай улсын хувьд эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь сонгуулиар маш хурц илэрдэг.Бид сонгуулиа жинхэн утгаар нь шудраг явуулж чадахгүй л байна.Өрсөлдөөний гол хэрэгсүүр нь сонин хэвлэл бөгөөд түүгээр дамжуулан өрсөлдөгч этгээдээ гүтгэн доромжилох явдал байдаг. Мөн ард түмний саналыг авахын тулд ёс бус амлалтууд өгөх явдал байсаар байна.Энэ нь ард түмэн үзэл бодолоо хамгаалан түүндээ үнэнч байхыг шаардаж байгаа бөгөөд үүний тулд тэгж чадахуйцаар гэгээрэн боловсрох шаардлага урган гарч байна. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний шийдвэр гаргах гүл хүчин зүйл нь ард түмний санал байдагыг ухамсарлах хэмжээнд гэгээрэн боловсорох нь эргээд ард түмэн өөрсдийн үзэл бодлоо баталгаажуулах гол шалгуур юм.Үзэл бодлоо хамгаалж чадахгүй байдал дээр өрсөлдөгч талууд чадварлаг тоглож эдийн засгийн хувьд ч боломжгүй зүйлүүдийг амаладаг (өнгөрдөг сонгуулиар иргэн бүрт 1.500.000 төгрөг өгнө гэж амалсан.Энэ амлалтыг монгол банк яагаад дуугуй хараад байсан юм бэ?) Энэ нь өрсөлдөөнд ялсанч эргээд түүндээ бүдчин шилдэг манлайлагч байх явцад бэрхшэл учруулж эхэлдэг.Ийм тохиолдолд ард түмэн шийдвэрээ өөрчилөх нь байдаг.Үүн дээр ард түмний зүгээс элдэв санал хүсэлтүүд (тэтгэвэр тэтгэмж) урган гарах ба эрх баригчид үгүйсгэхгүй харин ч хүлээн зөвшөөрч гүйцэтгэдэг.Энэ нь шудрага бус өрсөлдөөнөөр амьжилтанд хүрэгчидийн байр сууриа бэхжүүлэх гол хэрэгсэл болдог ба энэ нь төрөл бүрийн халамжийн бодлого зэрэгээр илэрдэг гэж үздэг.
Улс төрд оролцох ард түмний оролцоог өрсөлдөөний амин сүнс гэж үзвэл эхлээд ардчилалыг үнэн утгаар нь бүтээе, хөгжүүлье,эрх чөлөө тэгш эрхээ хангалттай эдлье-ингэхийн тулд яах ёстой вэ? Улс төрд оролцох оролцоогоо нэмэгдүүлье адаглаад л саналын хуудасаа зөв бөглөж сурцгаая л даа гэсэн ойлголт ухамсарыг ард түмэнийй дунд бий болгох хэрэгтэй болноо доо.Нэг талаас аль ч ялгаагүй дээ гэсэн бодлыг авч хаян энэ байдалаас гарах зам байх л ёстой гэсэн өөдрөг хандлага нөгөө талаас энэ нь байх л ёстой гэсэн тайвширсан хандлага.Энэ л өрсөлдөөныг чанаржуулах ард түмний оролцоо болох болно.
Яг одоо манайх парламентийн бүтцээ өөрчлөх тухай яриад л байгаа.Аливаа юманд сайн муу 2 тал байдаг.Аль бүтэц нь манай нөхцөлд хэр таарах вэ? Миний бодлоор ерөнхийлөгчийн засаглал
---------------------------------------------
1Ардчилалын тухай түүвэр
АНУ- д маш сайн хэрэгжиж байна бид ерөнхийлөгчийн засаглалтай больё гэх мэтээр туйлшрахгүйгээр аль нь ардчилалыг жинхэнэ утгаар нь бүтээх вэ? гэдэг л чухал. Аль нь ч байсан улс төр дахь ард түмний оролцоогүйгээр хэрэгжихгүй ээ,юунд ч хүрэхгүй ээ.Тэгэхээр шудрага үнэн зөв ардчилалыг бий болгоход ард түмний оролцоог өндөржүүлье.Ингэхийн тулд хүн бүрийг багаас нь эх оронч үзэлтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.Энэ бол эх орний төлөө гэж хашгираад их бууны ам таглаж амиа алд гэсэн үг биш л дээ.Яагаад бусад улс орон тийм байхад манай улс орон ийм байнаа? эх орон улс гүрнээ хөгжүүлж цэцэгжүүлхэд би юу хийж чадах вэ? гэдэгийг л хүн бүрийн толгойд хийж өгцгөөе л дөө.Бусад улсад явж байхад энэ юм эднийд ийм байхад манайд яагаад тийм байдаг юм болоо.Манайх хэзээ ийм болох болоо гээд л санаашрах үе зөндөөл тохиолддог.Миний харж байгаагаар манай залуучууд ард түмэнд ийм үзэл бодол алга байна.Энэгүйгээр юун улс төр дэхь ард түмний оролцоо энэ тэр.Бид өөрсдийгөө бүрэн боловсруулья,ард түмнээ сайн сайханд уриалан дуудья.<<Бидний улс эв санлаа нэгтгэн нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж цэнгэлийн манлайд хүрж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ.>>2Энэ үгийн утга одоо ч хүчин төгөлдөр байгаа гэж боддог.Угаасаа социализмаар амьсаглаад төлөвшцөн ард түмэн социализмийн лоозогнох аргачилалаас бүрэн салаалгүй л байгаа.Манай улс ардчилалаар замнаад удчихсан улс биш.Дөнгөж эхэлж байгаа энэ суурийг нь болгоомжтой зөв тавихийн тулд урьдах нийгмийн аргачилалаар нь өөр хэлбэрээр ухамсарт нь хүргэх хэрэгтэй юм.Шууд л “тэдэн сарын тэдэнд сонгууль болно,та саналаа өгнүү” гэхээсээ өмнө “Хүнлэг шудрага ардчилсан нийгмийг бүтээн босгоход хүн бүрийн оролцоо чухалаас чухал.Та,та бидэнгүйгээр ардчилал бүрэн утгаа алдах учраас хүн бүрийн хүчин зүтгэл асар өндөр”.Арай өөр сонсогдож байгаа биз.
Хуучин социализмийн үед ардийн их хурлийн депататийг сонгох саналаа өгөх гээд гоёлийн хувцасааа өмсөөд тэр өдөрийг баяр ёслолын байдалтай өнгрөөдөг.Энхрий хайрт МАХН-даа саналаа өгдөг байлаа.Яг л үүнтэй адил шудрага хүнлэг ардчилалийн төлөө гээд баяр ёслолын байдалтайгаар биш юмаа гэхэд үүрэг хариуцлага маань гэж сэтгээд сонгуульдаа өөрийн үзэл бодлоор хандацгаая.Ганц сонгууль төдийгүй эвлэлдэн нэгдэх,нийтийн төлөө үгээ хэлэх,олон нийтийн байгуулагад хамрагдах гэх мэтчилэн иргэн бүрийн оролцоо нь ардчилалад амин чухал байна.
Ард түмэн ардчилал гэж юу вэ? гэдэгийг яг таг тодорхойлж мэддэггүй ч энэ ардчилал дэмий юм бас биш юмаа гэдэгийг эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлж өгдөгөөр нь хүлээн зөвшөөрөөд ардчилалийг жинхэн улс төрийн утгаар нь биш зүгээр л хөөс болгож орхиод байна.Өмчтөй байх эрхийг ардчилал л өгөө биздээ.Аялан зуучлах нууж суух эрхийг ардчилал л өгөө биздээ...гэх мэт.Энэ утгаараа ардчилал эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь бусад нийгмээс онцлог юм л даа.
-------------------------------------------
2 Д.Сүхбаатарын хэлсэн үгнээс
Эх орны дайны үед зөвлөлтийн улаан аримийн нэг цэрэг их бууны амыг биеэрээ таглан амиа алдаж байснийг судлаачид :нэг хэсэг нь энэ бол жинхэнэ баатарлаг гавьяа гэж үзэж байхад нөгөө хэсэг нь тэр цэрэг бүх амьдарлынхаа туршид ардаа санаа зовох өөрийн гэсэн өчүүхэн ч зүйлгүй байжээ.Тэр ядаж ганц байшинтай байсан бол тэр өмчгүй юм чинь юунд хорогдох юм бэ?3
Тэгэхээр өмч хүний амь наснаас ч илүү хэрэгцээ юм гэсэн ойлголт гарч байгаа юм.Тэгвэл амьнаас ч илүү үнэтэй өмчийг бий болгоход ардчилал таатай сайхан боломжийг бүрдүүлж өгсөн гэж үзэж болно.Өмнөд Солонгос улсад барааны илүүдэл гэдэг юм нүүрлээд байна.Өмчтөй байх эрх зүйн орчнийг засаг төр нь хангаж өгсөн.Хөдөлмөрч эх орон ч өвөг дээдэс ах захаа хүндэлдэг хүмүүжил зан заншилтай Солонгосийн ард түмэн энэ боломжийг алдалгүй шүүрэн авч гар хумхилгүй ажилсан.Одоо өрх бүр үйлдвэрлэгч болчихоол байна.Гэтэл энэ нь эргээд барааны илүүдэл гэдэгыг бий болгосон.Өнөөдөр тэнд 10.000-н воны өртөгтэй бүтээгдэхүүн 2000-н воноор зарагдаж байна.5-н жилийн өмнө Солонгосийн брэндийн куртка Adidas фермийн курткатай яг ижил 100-130-н мянган воноор зарагдаж байлаа.Тэгвэл одоо 30-аас 50-н мянганаар зарагдаж байна.Энэ нь эдийн засгийн хэллэгээр юу гэдэгийг би нарийн сайн мэдэхгүй ч миний бодлоор Өмнөд Солонгосийн эдийн засгийн хурдац дэндүү өндөр байгаагаас үүдэлтэй гэж үздэг.Тэгвэл манай нөхцөлд ямар байгаа вэ? Манайд юмны үнэ өснө үү гэхээс буурдаггүй.Энэ нь бид өөрсдөө үйлдвэрлэгч бишээс хамааралтай гэж болно.Бид өндөр өртөгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэггүй чанартай хямд бүтээгдэхүүн импортоор хангалттай орж ирж байна.Хэрвээ би үйлдвэрлэгч байхын бол баахан татвар түрээс нь миний бүтээгдэхүүнийг асар өндөр өртөгтэй болгож орхидог.
Өөрсдөө үйлдвэрлэгч биш баялгийг бүтээдэггүй ард түмэн яаж өмчтөй байх билээ.Үүн дээр л ардчилал эдийн засгийн харилцаа уяалдаа холбоог өндөржүүлэх явдал чухал юмаа.Эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх нь ардчилалийн үнэ цэнэ итгэл үнэмшил гэж би үздэг.Санхүү эдийн засгийн хувьд санаа зовохгүй хүнээс хараат бус байна гэдэг сайхан амьдрал аз жаргалын нэг үзүүлэлт юмаа.
---------------------------------------------
3 Үндсэн хуулийн үндэс хичэлээс
Ц.Болормаа
No comments:
Post a Comment