Энэ юу юм бэ? Социализмын тогоонд чанагдаж орос школ орос хүмүүжлээр хүмүүжиж байсан хүүхэд залуучууд бид эрх чөлөө тэгш эрх гэдгээр л ойлгож Америкийн залуус шиг ажиллаж амьдрах цаг болжээ гэдгийг л бүдэг бадаг ойлгож эхэлсэн
.
.
Яг үнэн хэрэг дээрээ социализмоор хүмүүжсэн бидний толгойг засаг төр эрх баригчид маань юугаар цэнэглэсэн билээ. Улс төрийн эрх, сонгох сонгогдох эрх, нам эвсэл байгуулах эрх л гэнэ eстой бүү мэд. Жирийн иргэд бид хэн нэгэн нэр дэвшигчид итгэл хүлээлгэн саналаа өгнө тэд санaсан суудалдаа суугаад л өөрсдөө баяжиж эрх мэдлээ зузаатгаж эхэлнэ. Харсаар байтал таргалж өнгө зүс засна гэтэл бидний, ард түмний амьдрал хүсэж байсний маань 10 хувьд ч хүрэхгүй байснаараа байсаар л үргэлжилсээр л....
Угтаа тэд (миний ойлогсноор) бидний итгэж найдсан итгэлийг өвөрлсөн ард түмнийхээ дуу хоолоийг төрийн бодолгод тусгаж хуулинд баталгаажуулж өгөх гүүр байх естой биш гэжүү? Дэвид Бэтхэм-ийн хэлсэнчлэн...сайн ардчилал бол айдас болгоомжлолгүйгээр10...гэжээ.
Миний ажигласнаар төдийгээс одоо хүртэл улс төрийн оролцоо 3-н шатийг дамжаад байгаа юм шиг.
1.Тэд эхэндээ бүгд л ардчилаар амьсгалж байлаа. Бүгд л сансандаа саналаа өгч тэднийг чих тавин сонсож хүлээсээр байлаа.Үр дүн нь: Бидний хувьд онц гавьтай юм болсонгүй. Томчууд л дээгүүрээ авалцаад л алалцаад л (Зоригийн аллага гэх мэт)
2.Дунд үедээ ардчилсан улс төрийн эрх чөлөө гэсэн итгэл алдарч аливаад болгоомжтой хандаж энэ нь сайн уу? тэр нь муу юу? гэсэн хардлага төрөн байж саналаа өгдөг боллоо. Энэ нь 2004 оны сонгуулиар их хурал ... намын төлөөлөлтэй байгуулагдсан явдал байлаа. Гэвч бас л бүтэлтэй юм болсонгүй ээ. Ард түмний амьдрал улам доройтож ажилгүйдэл, ядуурал улам л ихэсээр. Ингэхэд бидэнд хэн ажлын байр бий болгож өгөх ёстой юм бэ? Засаг төр маань залхууралгүй ажиллаад бай бод сэтгэ боловсор гээд л...тиймээ бүгд л хоосон хонохгүйн тулд (баяжихийн тулд биш) чадалийн хэрээр зүтгэж байлаа. Харамсалтай нь элдэвийн татвар түрээс хяналт шалгалт тэднийг өөд нь гаргaсангүй ээ. Аргаа барж бухимдсан жижиг наймаачид жижиг дунд үйлдвэрлэгчид бидний төлөөлөл хайчив aa? юу хийж байна вэ? гээд л хий л горьдож дүүрэн итгэл нь дундарсаар.
3.Тэр үед эхнэр нөхөр муудалцаж эцэг нь үртэйгээ мэтгэлцэн байж эрх чөлөөтөйгөөр үзэл бодлоо илэрхийлэн байсан улс төрийн оролцоо өрсөлдөөн өнөө үед аль аль нь алга болжээ. Тэд бүгд л хүнээс (засаг төрөөс) гуйхгүй амьдралтай болох гэж өөр өөрийн бодож олсон жижиг жижиг амьжиргааны их үүсвэрээ өөд татах гэж зүтгэнэ. Тиймээ бид улс төрийн идэвхитэй амьдралаас залхжээ. АЛЬ НЬ Ч БАЙСАН ИЖИЛ.
Бухимдаж залхсан ард иргэд эрх чөлөө шиг эрх чөлөө нэхэн шаардаж хэл ам татаж эхэлнэ. Засаг төр нь гэм хэрэг зөрчилтэй тэмцэх үндэсний аюулгүй байдал гэх мэтийн нэрийн доор ард иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нухчин дарсааар (7-р сарийн 1ний үймээн)
Ийм чанаргүй, үр дүнгүй ийм эрх чөлөө хэнд хэрэгтэй юм бэ?
Энэ нь бид улс төрийн эрх чөлөөгөө жинхэн утгаар нь эдлэж чадаж байна уу? Гэсэн асуулт гарч байгаа юум.Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн,авилга хээль хахууль нь бидний улс төрийн эрх чөлөөгөө жинхэн утгаар нь эдлэхэд эрхийн хаалт болж байна.Ядарч туйлдсан ард үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хэн нэгэн эрх мэдэлтэнийй хамааралтай шүүн тогтоох баигууллага нь болсон болоогүй цоорхой дүүрэн хуулиараа далайлган номхон хүлцэнгүй болгож байна.Үнэндээ юунд ч хүрэхгүйгээ мэдсээр байж эрх чөлөө энэ тэр гэж дугарах нь наандажавдаг хэдэд маань цаандаж амь насанд аюултай.Тэгэж байсанаас амьжиргаагаа хөөгөөд явж байх нь дээр бишүү.
Хэвлэн мэдээлэх эрх чөлөөний тухай авч үзье л дээ.Угтаа сонин хэвлэл телевиз радио чинь ард түмэний дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгсэл биз дээ.Гэтэл хэвлэлийг энэ утгаар нь ашиглахаасаа урьдаар мөнгө олох хэрэгсүүр болжээ.Хэвлэлийг төрийн хяналтнаас гарсан л гэнэ.Тэр сонин энэ сэтгүүлийн эзэн нь эрхэлэн гаргагч нь аль намын хэн бэ,ямар үзэл бодолтой хүн бэ түүний л санаанд таарч хэвлэн мэдээлэх ёстой.Үгүй бол өөрийн үгээ социалист үзэл сурталын дарангуйлалын үеийнхэнтэй ( Р.Чойном ) адил хэзээч хэвлэн нийтлүүлж чадахгүй.Ингээд бодохоор бид ардчилсан нийгэмээ ямархуу шинж чанартайгаар бүтээн босгож байнй вэ?
Гээндээ ч бий гоонодоо ч бий гэдгээр хаа хаанаа байгаа бололтой.Нэг талаас засаг төр эрх мэдэлтэнүүд нь алдаа оноогоо эдийн засагын хямрал, олон улсийн валютийн сангын чиг хандлага гэх мэтээр далдлан завхруулах.Нөгөө талаас бид өөрсдөө хэр гэгээрэн боловсорсон билээ Улс төр дэхь иргэн бүрийн оролцоо гэдгийн утга учирийг хэр ойлгон ухамсарладаг билээ.Болохгүй л бол хойд талын бор овоохой гэдэг шиг өөрийгөө дайчлахгүй арчаагүй дорой амьдралаа 100% төр засагийн буруу мэтээр дуулалдан тунхагласаар.
Дээрхи хоёр хязгаарийн дунд нь дунд шатандаа учир их байх шиг.Засаг төр маань дандаа л ард түмний эрх ашигт нийцэхгүй ажиллаад байгаа юм бишээ.Тэд ч гэсэн яав л сайн чанартай нийгэм байгуулах вэ гээд л өдөр шөнөгүй ажиллаад л байна.Сайн сайн хууль тогтооль захирамжууд гаргаагүй биш гарагсаар л байна.Жишээ нь:Хөдөлмөрийн хуулинд ажилтан ажилийн шаардлгаар илүү цагаар ажиллавал тухайн илүү ажилласан цагийн хөдөлмөрийн хөлсийг үндсэн цалин дээр нэмж олгоно гэсэн утгатай заалт байдаг юм байна.Энэ бол болж байна аа хийснийхаа хэрээр хөдөлмөрийн үр ашигаа хүртэх нь ардчилалийн алтан зарчим.Гэтэл албан байгуулагийн дарга нар үүнийг огтхон ч ойлогдоггүй бүүр бодхийг ч хүсдэггүй бололтой хэрвээ ажилтан энэ тухай хүсэлт тавибал халагдах магадлалтай.Ажлийн байр ховордож амьжиргааны төвшин доройтсон өнөө үед ажилгүй болон гэдэг өөрөө өөрийнхөө өвөрт мин дэлбэлэхтэй адил зүйл.
Хөдөлмөрийн насны залуучууд ажлийн байргүйгээс олноороо гадаадад гарч ажиллаж байна.Хүний нутагт очин зүдэрч олсон хэдэн ногоон нь эх оронд минь хөрөнг оруулалт болж байгаа л гэж сэтэгцгээдэг.Олон жил гадаадад ажилж амьдарч ирсэн залуучууд бөөн мөрөөдөл тээн эх орондоо ирэхэд тэдний мэддэг 10-аад жилийн өмнөх Монгол улс төрийн хувьд ч нийгэм эдийн засгийн хувьд ч өөрчлөгдсөн байна.Өөрчлөгджээ.Ардчилал бол өөрчлөлт шинэчлэлт энэ чинь манай ард түмний нэг алхам мөнүү? Мөнөөс мөн.Харамсалтайн яаж өөрчлөгдөж юу сэтгэж сонгуульд оролцож байна гээч? Тэд аль намд санлаа өгвөл гард дээр бэлэн хэдэн төгрөг өгөх бол,сонгуулын суртчилгаанд ажилвал үнэгүй хоол бэлэг сэлд өгдөг юмсан.Ийм л ухамсартайгаар сонгуульд ханддаг болжээ.Энэ бол энэ хэдэн жилд манай ардчилал урагшаа алхсан биш дотроосоо ялзарч улам л хойш суусаар байгаагын илрэл гэж үзэхээс өөр араггүй юмаа.
Ашигласан материал
-10Зүүн Азиийн Барометр 2005
-Үндсэн хуулийн эрх зүй хичээлээс
-хүний нөөцийн удирдлага хичээлээс

No comments:
Post a Comment